2021 оны 04 сарын 21-ны өдөр Дугаар А/211 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/164 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /С.Энхбаяр/-нд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН