2021 оны 04 сарын 23-ны өдөр Дугаар А/213 Улаанбаатар хот
Дархлаажуулах нэгдсэн арга хэмжээг
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.7 дахь хэсэг, Улсын онцгой комиссын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын 7 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын А/119 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/265 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг 18-аас дээш насны иргэдийг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаажуулалтад хамруулах нэгдсэн арга хэмжээг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зохион байгуулсугай.
- Дархлаажуулах түр цэг байрлах төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байрны бэлтгэлийг хангаж ажиллахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т, түр цэгүүдэд ажиллах ажилтан, алба хаагчдын аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д тус тус үүрэг болгосугай.
- Дархлаажуулах багт ажиллах бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д, эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.
- Нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах үеийн автомашин, иргэдийн хөдөлгөөнд нийтийн хэв журмыг сахиулж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/-т, Замын цагдаагийн хэлтэс /цагдаагийн дэд хурандаа Г.Бямбадорж/-т тус тус үүрэг болгосугай.
- 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хуваарийн дагуу идэвхтэй хамруулахыг хороодын Засаг дарга нарт, дархлаажуулалтын явуулын багийн бэлтгэлийг хангуулж, ажиллах албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг Засаг даргын орлогч /С.Сайнбаяр/-д, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.
- Шатахуун, халдвар хамгааллын хувцас шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН