Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/215              Хамран сургах тойргийн ажлын  хэсэг байгуулах тухай

2024 оны 04 сарын 25-ны өдөр                       Дугаар А/215                         Улаанбаатар хот

Хамран сургах тойргийн ажлын

 хэсэг байгуулах тухай

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1.7, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.2024-2025 оны хичээлийн жилийн төрийн өмчийн сургуулийн хамран сургах тойрог тодорхойлох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, цэцэрлэгийн хамран сургах тойрог тодорхойлох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Хамран сургах тойрог тодорхойлохдоо бага насны хүүхдийг болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлж, сургуульд очих, буцах замд авто замын огтлолцол, байршлыг харгалзан тухайн хороодын Засаг дарга, иргэдийн саналыг заавал авч, тусгах, шинээр ашиглалтад орох болон орсон орон сууцны оршин суугчдын суурьшлын бүс, хүн амын тоотой уялдуулан тооцож ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.

3.Элсэлт зохион байгуулах үед хуурамч баримт бүрдүүлэх, тодорхойлолт гаргуулах зэрэг хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудыг үүрэгжүүлэн ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж. АЛДАРЖАВХЛАН