2021 оны 04 сарын 23-ны өдөр Дугаар А/216 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт эвдрэлтэй тоглоомын талбайг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд засварлаж, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллахыг “Тохижилт, үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосугай.
- Эвдрэлтэй тоглоомын талбайг засварлахад шаардагдах зардлыг цэцэрлэгжүүлэлт, тохижилтын бусад зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-т, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Алтангэрэл/-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН