2022 оны 04 сарын 11-ны өдөр Дугаар А217 Улаанбаатар хот
Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг
тооцох ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.15, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай” 106 дугаар тогтоол, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны зүүн хойд энгэрт 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гарсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
- Дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмын дагуу тогтоосон акт, захирамжаар томилогдсон ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН