Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/219 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 04 сарын 13-ны өдөр                          Дугаар А219                                 Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,  Авто замын тухай хуулийн  12 дугаар зүйл 12.1.5, 12.1.8 дахь заалт,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4  дэх  заалт,  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, тээвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ачааны авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, маршрут, стандарт болон тээвэрлэлтийн цагийн хязгаарлалтад хяналт тавих ажилд шаардагдах 5,795,000 (таван сая долоон зуун ерэн таван мянга) төгрөгийн төсвийг хавсралтаар баталж байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус даалгасугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, танилцуулж ажиллахыг Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс (Ц.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН