Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/223 Орон нутагт зөвшөөрөлгүй зорчих, хөдөлгөөнд хяналт тавих тухай

2021 оны 04 сарын 27-ний өдөр                         Дугаар А/223                                 Улаанбаатар хот

Орон нутагт зөвшөөрөлгүй зорчих, хөдөлгөөнд

хяналт тавих тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.7 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 104 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн 12 дугаар хороо “Карьерын зам”, 13 дугаар хороо Бухын станц, Бөхөгийн гол, 14 дүгээр хороо Гавьжийн шандын баталгаат бус замуудаар зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлаж, хяналт шалгалт зохион байгуулсугай.
  2. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
  3. Баталгаат бус замуудад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг томилгоожууллан үүрэг гүйцэтгүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/-т, Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т, Цэргийн штаб /хурандаа Г.Жаргалсайхан/-т тус тус үүрэг болгосугай.
  4. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах 2.762.500 /хоёр сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

                                    ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН