Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/224 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглох тухай

2025 оны 04 сарын 15-ны өдөр                          Дугаар А/224                       Улаанбаатар хот

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд түргэн

үйлчилгээний цэг байршуулахыг хориглох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дах хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.13 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 6.17, 8.1, 8.2, 10.4 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрхийг хангах зорилгоор хууль ёсны шийдвэрээр зөвшөөрөгдсөнөөс бусад газар орчны болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний зам, тохижилт ногоон байгууламж дээр зохих зөвшөөрөлгүйгээр түргэн үйлчилгээний цэг байршуулахыг хориглосугай.

2.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто болон явган хүний замыг хаасан, тохижилт ногоон байгууламж дээр байршуулсан түргэн үйлчилгээний цэг, зөвшөөрөлгүйгээр орчны болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд ил задгай худалдаа эрхлэх, стандарт шаардлага хангахгүй дугуйт байгууламжид тогтмол хяналт тавьж ажиллахыг хороодын Засаг дарга нарт, зөрчлийг арилгах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж, зөрчил гаргасан этгээдэд хуульд заасан холбогдох арга хэмжээ авч ажиллахыг  дүүргийн Цагдаагийн газар (Т.Дамбийням)-т тус тус үүрэг болгосугай.

3.Дээрх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг дүүргийн Менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН