Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/226 Шуурхай штабын үйл ажиллагааг сунгах тухай

2021 оны 05 сарын 01-ний өдөр                         Дугаар А/226                                 Улаанбаатар хот

Шуурхай штабын үйл ажиллагааг сунгах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гын “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.7 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 45, 104 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 22 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Шуурхай штабын үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгасугай.

  1. Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, ажлын чиг үүргийг нэгдүгээр, штабын бүтэц, зохион байгуулалтыг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын үндсэн ажил, үүргийг зохицуулж, цалин хөлс, урамшуулал, илүү цагийн нэмэгдэл хөлс олгох, мөн ээлжийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох газар, хэлтэс, тасаг, албадын дарга, захирал нарт даалгасугай.

  1. Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардагдах 10.391.000 /арван сая гурван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН