2021 оны 05 сарын 01-ний өдөр Дугаар А/227 Улаанбаатар хот
Баг томилох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “е”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, Эрүүл мэндийн сайдын 2021 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/214 тушаал, Улсын онцгой комиссын Шуурхай штабын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4375 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нутаг дэвсгэрт коронавирус /ковид-19/-ийн халдварын сэжигтэй болон онош батлагдсан өвчтөн эмнэлэг, эмнэлгийн бус нөхцөлд нас барсан тохиолдолд оршуулах тусгай ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих багийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, гүйцэтгэх ажлын бүлгүүдийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
- Эмнэлгийн нөхцөлд тухайн өвчнөөр нас барсан даруйд Онцгой комисст авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр /А.Эрдэнэтуяа/-т, Эмнэлгийн бус нөхцөлд тухайн өвчнөөр нас барсан даруйд Онцгой комисст авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/-т тус тус даалгасугай.
- Тухайн оршуулгын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан тухай тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан дүүргийн Онцгой комисст танилцуулж ажиллахыг оршуулах тусгай ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих баг /дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
- Шаардагдах зардлыг гүйцэтгэлээр нь Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН