Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/230 Жендерийн салбар хороог шинэчлэн байгуулах, жендерийн салбар хорооны ажиллах журмыг батлах тухай

2021 оны 05 сарын 01-ний өдөр                         Дугаар А/230                                 Улаанбаатар хот

  Жендерийн салбар хороог шинэчлэн байгуулах,

жендерийн салбар хорооны ажиллах

 журмыг батлах тухай

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Засгийн газрын 2020 оны Дүрэм шинэчлэн батлах тухай 227 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Жендерийн тэнцвэртэй   байдлыг   хангах   зорилгоор   Жендерийн   үндэсний  хорооны салбар хороог нэгдүгээр, салбар хорооны ажиллах журмыг  хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Салбар   хорооны   үйл    ажиллагааны    төлөвлөгөө   батлуулж,   хэрэгжилтийг   хангаж ажиллахыг Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.
  3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны А/119 дүгээр

захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

   ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН