Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/232                 Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,    дадлага сургууль зохион байгуулах тухай

2024 оны 05 сарын 01-ны өдөр                       Дугаар А/232                         Улаанбаатар хот

   Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,

   дадлага сургууль зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай”, Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, Дүүргийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар албан даалгаварыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Харьяалах нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан ой, хээрийн түймрийг шуурхай унтраах мэдлэг олгох дадлага сургуулийг зохион байгуулахыг Онцгой  байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т, хамтарч ажиллахыг дүүргийн Засаг даргын тамгын газар (С.Энхбаяр), дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням), Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (Н.Ганзориг), алба, мэргэжлийн ангийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            2.Ой, хээрийн түймэртэй тэмцэх, дадлага олгох сургалтад оролцох бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага, сургууль зохион явуулах удирдамжийг хоёрдугаар, шаардагдах шатахуун, бараа материалын зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

3.Ой, хээрийн түймэр унтраах дадлага  сургууль зохион явуулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, үйл явцын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулж ажиллахыг Онцгой  байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.

            4.Холбогдох зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг тооцож ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                         Ж. АЛДАРЖАВХЛАН