Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/235              “Улаанбаатар марафон-2024” олон  улсын гүйлт зохион байгуулах, ажлын хэсэг байгуулах тухай

2024 оны 05 сарын 01-ны өдөр                       Дугаар А/235                         Улаанбаатар хот

“Улаанбаатар марафон-2024” олон

 улсын гүйлт зохион байгуулах,

ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/241 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд дүүргийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд сургууль, коллеж болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдийг идэвхтэй хамруулахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                         Ж. АЛДАРЖАВХЛАН