Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/252 Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2021 оны 05 сарын 14-ний өдөр                   Дугаар А/252                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

 өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хог тээврийн болон цэвэрлэгээний авто машин нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаар захирамжийн 1 дэх заалтад үнэлгээний хорооны гишүүн Хан-Уул дүүргийн ‘‘Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын хангамжийн мэргэжилтэн Л.Эрдэнэбат” гэснийг “Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч П.Баасанхүү” гэж өөрчилсүгэй.

                                    ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН