2021 оны 05 сарын 14-ний өдөр Дугаар А/256 Улаанбаатар хот
Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 13 дугаар зүйлийн 13.1.5, 28 дугаар зүйлийн 28.6, 28.8, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэг, Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/01 дугаартай “Ус ашиглуулах дүгнэлт”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Ес тур” ХХК-д унд ахуй, үйлчилгээний зориулалтаар усыг 3 /гурав/ жилийн хугацаагаар авч ашиглахыг зөвшөөрсүгэй.
- “Ес тур” ХХК-д ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулж, ус ашиглалтын байдалд тогтмол хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Алтангэрэл/-т даалгасугай.
- Усны тухай хуульд заасан үүргээ биелүүлж, усны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдох мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлж байхыг “Ес тур” ХХК /Б.Тэлэнгэд/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН