2021 оны 05 сарын 14-ний өдөр Дугаар А/257 Улаанбаатар хот
Хаягдал ус хаях зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.5, Ус бохирдуулсны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны А/719/189 дугаар хамтарсан тушаал, Туул голын сав газрын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай Хаягдал усны дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Ес тур” ХХК-ийг хэрэглээнээс гарсан бохир усыг хаягдал усны дүгнэлтийн дагуу хаяхыг зөвшөөрсүгэй.
- “Ес тур” ХХК-д хаягдал ус хаях зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Алтангэрэл/-т даалгасугай.
- Усны тухай хуульд заасан үүргээ биелүүлж, усны мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох мэдээ, тайлан, хаягдал ус хаях зөвшөөрөл, ус бохирдуулсны төлбөр төлсөн баримтыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг “Ес тур” ХХК /Б.Тэлэнгэд/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН