2021 оны 05 сарын 17-ны өдөр Дугаар А/259 Улаанбаатар хот
Зам засвар арчлалтын талаар авах
арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дохь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дохь заалт, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн авто замын ачааллыг бууруулах чиглэлээр шинээр авто зам барих ажлын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, хороолол доторх авто зам болон зогсоолд нөхөөс хийж засварлах ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Хавсралтаар баталгаажсан зам барилга, засвар арчлалтын ажлыг норм стандартын дагуу гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
- Дээрх төсөл арга хэмжээнд шаардлагатай зардлыг 2021 оны Дүүргийн орон нутгийн төсвөөс “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцүүлэн гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын тамгын газрын /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН