Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/260 Хог хаягдал тээвэрлэлтийн гүйцэтгэлд хяналт тавьж,санхүүжилтийг хариуцсан хороодын айл өрхийн тоотой уялдуулж олгох тухай

2021 оны 05 сарын 18-ны өдөр                    Дугаар А/260                                       Улаанбаатар хот

Хог хаягдал тээвэрлэлтийн гүйцэтгэлд

хяналт тавьж,санхүүжилтийг хариуцсан хороодын

айл өрхийн тоотой уялдуулж олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/03 дугаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай” тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг  дэвсгэрт  хог  тээврийн үйл ажиллагаа явуулах 3 байгууллагын хариуцах

хороодыг дараах байдлаар баталсугай.

  • “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 16, 20 дугаар хороод;
  • “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/ 11, 15, 17, 18, 19 дүгээр хороод;
  • “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ /Н.Наранцацрал/ 9, 10, 12, 13, 14, 21 дүгээр хороод;
  1. Хог хаягдлыг  цэвэрлэх, цуглуулах, ачих, тээвэрлэхэд дараах ажлуудыг зохион байгуулж

ажиллахыг дээрх 3 байгууллагад тус тус үүрэг болгосугай.

  • Хог хаягдлын тээвэрлэлтийн хугацаа, давтамж, чанарыг сайжруулан хорооны Засаг дарга болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст хянуулах;
  • Зөвхөн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг ачих, цуглуулах, тээвэрлэх;
  1. Гэрээнд заасан  шалгуур   үзүүлэлтийн   дагуу  сар   бүр   хог   хаягдлын   тээвэрлэлтийн

гүйцэтгэлийг баталгаажуулан, хяналтыг сайжруулах чиглэлээр доорх ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Алтангэрэл/-т үүрэг болгосугай.

  • Хог хаягдлын тээвэрлэлтийн гүйцэтгэлд хяналт тавих хөндлөнгийн хяналтын байгууллага, хорооны Засаг даргатай хамтран ажиллаж, хяналт тавих;

  1. Хог хаягдал  тээвэрлэгч   байгууллагуудад   хариуцсан   хороодын   айл   өрхийн   тоотой

уялдуулан хог хаягдлын тээвэрлэлтийн санхүүжилтийг орон нутгийн батлагдсан төсөвт багтаан олгож, хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгасугай

  1. .Захирамжийн биелэлтэд   хяналт   тавьж   ажиллахыг   Засаг   даргын   Эдийн засаг,

төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-т үүрэг болгосугай.

                 ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН