2021 оны 05 сарын 18-ны өдөр Дугаар А/261 Улаанбаатар хот
Коронавируст халдвар /Ковид-19/-аас
урьдчилан сэргийлэх арга хэмжээг
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан худалдаа, үйлчилгээний газруудад Улсын онцгой комиссоос баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч: А.Амартүвшин Засаг даргын орлогч
Нарийн бичгийн дарга Л.Саруултуяа Хүнс, худалдаа үйлчилгээний
хэлтсийн даргын албан
үүргийг түр орлон гүйцэтгэгч
Гишүүд: Д.Дамбийням Хан-Уул дүүргийн Цагдаагийн
газрын дарга Хурандаа
Д.Бат-Эрдэнэ Хан-Уул дүүргийн Онцгой
байдлын хэлтэс Дэд хурандаа
Б.Алтантуяа Хан-Уул дүүргийн Мэргэжлийн
хяналтын хэлтсийн дарга
Хороодын Засаг дарга нарт
- Худалдаа үйлчилгээний байгууллагуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр хороодын үйл ажиллагаанд арга зүйн туслалцаа, техник хэрэгсэл, хүний нөөцийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах үүрэг бүхий дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын хуваарийг хавсралт ёсоор баталсугай.
- Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал өдөр бүр 10.00-21.00 цагийн хооронд зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг ажлын хэсэг, дэргэдэх хэлтэс албад, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С. Энхбаяр/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН