Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/268 “Ур чадварын нэмэгдэл” олгох тухай

2021 оны 05 сарын 21-ний өдөр                   Дугаар А/268                                       Улаанбаатар хот

 “Ур чадварын нэмэгдэл” олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2020 онд байгуулсан үр дүнгийн гэрээний сүүлийн хагас жилийн биелэлтийг дүгнэсэн үнэлгээгээр “В” буюу “Сайн” дүгнэгдсэн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад 2021 оны эхний хагас жилд олгох ур чадварын нэмэгдлийг нэгдүгээр, цэцэрлэгийн эрхлэгч нарын нэмэгдлийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Ур чадварын нэмэгдлийг үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “В” буюу 86-89.9 оноо авсан бол 15 хувь, 80-85.9 оноо авсан бол 10 хувь байхаар тус тус тооцсугай.
  3. Захирал, эрхлэгч нарт ур чадварын нэмэгдлийг хавсралтад заасан хувь хэмжээгээр тооцож, цалингийн санд багтаан олгохыг тухайн байгууллагын Нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН