Хан-Уул
Uncategorized

Дугаар А/27 “Дүүргийн 2020 оны төсвийн орлогын хуваарь батлах болон Улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах арим арга хэмжээний тухай”

2020 оны 01 сарын 20-ны өдөр            Дугаар А/27                  Улаанбаатар хот

 “Дүүргийн 2020 оны төсвийн орлогын хуваарь батлах болон Улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай”

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Тєсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төсвийн орлогын 2020 оны сар, улирлын хуваарийг нэгдүгээрхавсралтаар баталсугай.
  2. Улс, нийслэлийн болон дүүргийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогынтөлөвлөгөөг ханган биелүүлэх, татварын орлогын болон газрын төлбөрийн урьд он, тайлант оны дутуу төлөлтийг барагдуулах ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны єдрєєс 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулах салбар комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  3. Улс, нийслэл болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудынтатвар,  газрын төлбөрийн урьд оны болон тайлант оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр холбогдох орлого бүрдүүлэгч мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгаж, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар баталсугай.
  4. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, явц үр дүнг тухай бүр дүүргийн

Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Засаг даргын нэгдүгээр орлогч            Г.Батсайхан /-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН