2024 оны 05 сарын 14-ний өдөр Дугаар А/274 Улаанбаатар хот
Баримт нягтлан шалгах арга зүйн
комиссын дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн
батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн архивын хөмрөг үүсгэгч харьяа байгууллага, сургууль, цэцэрлэг, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг тодорхойлох, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтад баримт сонгож авах үүрэг бүхий Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын дүрмийг нэгдүгээр, бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Салбар архивын сан хөмрөгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, комиссын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тайлагнаж ажиллахыг Баримт нягтлан шалгах арга зүйн комисс (С.Энхбаяр)-т даалгасугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны А/179 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН