2024 оны 05 сарын 17-ны өдөр Дугаар А/284 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн
бүлэг ажиллуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.5.7, Дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн үүсмэл хог үүссэн гуу жалга, шарилж хөл газрын ургамал цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор 2024 оны 05 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал иргэдийн бүлгийг ажиллуулахыг “Хан-Уул тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ), “Хан-Уул агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан), “Хан-Эко тээвэр” ААТҮГ (Н.Наранцацрал), “Эко хотын тээвэр” ААТҮГ (Ц.Чинзоригт), “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ), 1-25 дугаар хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
2.Иргэдийн бүлэг ажиллуулахад шаардагдах нэг сарын зардлыг хавсралтаар баталж Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн), Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН