2020 оны 01 сарын 22-ны өдөр Дугаар А/29 Улаанбаатар хот
“Хоггүй Хан-Уул 2020” аян зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцныхорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул 2020” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, аяны хүрээнд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж, үр дүнг тайлагнажажиллахыг ажлын хэсгийн дарга /Г.Батсайхан/-д, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Бүх нийтийн их цэвэрлэгээнд тогтмол, идэвхтэй оролцохыг дүүргийн нутагдэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагуудад үүрэг болгосугай.
- Аяны үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэлхталбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, гэр болон орон сууц хороолол, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг хуваарийн дагуу тээвэрлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хуримтлагдсан үүсмэл хогийн цэгийг бүрэн устгахад анхаарч ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т, Хан-Уул Агро ОНӨӨАТҮГ /Ц.Цогтсайхан/-т, Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж,
үр дүнг сар бүр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН