2024 оны 05 сарын 24-ний өдөр Дугаар А/292 Улаанбаатар хот
Хагас жилийн мал тооллогын түүвэр
судалгаа явуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.13, 66 дугаар зүйлийн 66.1, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.в дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.2024 оны хагас жилийн мал тооллогын түүвэр судалгааг 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрт удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
2.Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгааг хугацаанд нь чанартай хийж, судалгааны дүнгээр мэдээллийн сан үүсгэхийг тухайн хорооны Засаг дарга нарт даалгасугай.
3.Түүвэр судалгааг нэгдсэн арга зүйгээр ханган, цахим мэдээллийн санд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН