Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/30 Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт, шалган туслах ажлыг зохион байгуулах тухай

2025 оны 01 сарын 24-ний өдөр                      Дугаар А/30                                      Улаанбаатар хот

Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт,

шалган туслах ажлыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудад цэргийн үүрэгтний үзлэг шалгалт, шалган туслах ажлыг 2025 оны 04 дүгээр сарын  01-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.

2.Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт, шалган туслах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

         Ажлын хэсгийн

дарга:

 Д.Баасанхүү Цэргийн штабын дарга,

хурандаа;

 

         Нарийн бичгийн

Дарга:

 М.Хишгээ Төлөвлөлт, сургалтын                  офицер, хошууч;

 

         Гишүүд:

 

 

 

 Э.Бат-Эрдэнэ

 

 

Н.Цэцэгбал

 

 

Н.Мөнгөнө

Тоо бүртгэлийн ахлах                         офицер, хошууч;

 

Мэдээллийн аюулгүй  байдлын офицер, хошууч;

 

Дайчилгааны офицер, хошууч

 

 

3.Батлан хамгаалах хууль тогтоомж бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хууль сурталчлах, иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломжийг олгох зорилгоор гарын авлага боловсруулан тараах, иргэн албан тушаалтанд иргэний цэргийн үүргээ биелүүлэх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөн төрийн байгууллага, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа 18-50 насны (1975-2007) цэргийн үүрэгтнийг үзлэгт бүрэн хамруулан илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулахыг ажлын  хэсгийн дарга (хурандаа Д.Баасанхүү)-д даалгасугай.

  1. Цэргийн үүрэгтний үзлэг, шалган туслах ажилд хамрагдах дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын нэрийн жагсаалтыг нэгдүгээр, шалган туслах ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Байгууллагадаа ажиллаж байгаа 18-50 насны цэргийн үүрэгтнүүдийг үзлэг шалгалтад бүрэн хамруулж, шалган туслах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллахыг дүүргийн төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын дарга (захирал) нарт, цэргийн үүрэгтний үзлэг шалгалт явуулсан дүнг нэгтгэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Цэргийн штаб (хурандаа Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН