Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/302 Болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай

2021 оны 06 сарын 15-ны өдөр                    Дугаар А/302                                       Улаанбаатар хот

Болзошгүй үер, усны ослоос урьдчилан

сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/457 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, Туул голын ай сав газраар хөдөлгөөнт эргүүл ажиллуулах арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эргийн хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулсугай.
  2. Үерийн аюулд шууд өртөх аюултай бүс, Туул голын ай сав газар, уулын ам, бэл, жалга судгаар үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалт зохион байгуулах ерөнхий болон хөдөлгөөнт эргүүлийн хуваарь, удирдамж гарган ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
  3. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
  4. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад зарцуулагдах 13,418,052.00 /арван гурван сая дөрвөн зуун арван найман мянга тавин хоёр/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН