Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/303 Ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 06 сарын 17-ны өдөр                    Дугаар А/303                                       Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2022 оноос эхлэн шинээр хэрэгжих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төлөвлөлт хийж, 2022 оны төсвийн төслийг холбогдох журмын хүрээнд боловсруулж, тооцоо, судалгаа, үндэслэлийн хамт 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэхийг дүүргийн төсөвт байгууллагуудад үүрэг болгосугай.
  2. Дүүргийн орон нутгийн 2022 оны төсвийн төсөлд оруулах санал болон хог хаягдлын үйлчилгээний хураамж, малын тоо толгой албан татварын хэмжээг тогтоох, орон нутгийн сангийн журмын төслийг тус тус боловсруулж 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг /Б.Цэрэн/-т даалгасугай.
  3. Уг ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Энхбаяр/, ерөнхий нягтлан бодогч /А.Азжаргал/  нарт  зөвшөөрсүгэй.
  4. 4. Дүүргийн 2022 оны орон нутгийн төсвийн төслийг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн боловсруулж, дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгасугай.
  5. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН