Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/304 Боловсруулах үйлдвэрийн бүртгэл хийх ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 06 сарын 17-ны өдөр                    Дугаар А/304                                       Улаанбаатар хот

Боловсруулах үйлдвэрийн бүртгэл

хийх ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/425 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэлжүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тайлагнахыг Ажлын хэсэг /Л.Саруултуяа/-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН