2021 оны 06 сарын 17-ны өдөр Дугаар А/305 Улаанбаатар хот
Дэмжих баг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19.1.2, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/173, А/251, А/3801 тушаал “Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх” журмын 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, чадавхыг үнэлж, гишүүдийг мэргэшүүлэх “Дэмжих баг”-ийг хавсралт ёсоор байгуулсугай.
- Хамтарсан багийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, тайлагнаж, хяналт тавьж ажиллахыг Дэмжих багийн ахлагч /А.Амартүвшин/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН