Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/306 Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай

2021 оны 06 сарын 18-ны өдөр                    Дугаар А/306                                       Улаанбаатар хот

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын

бүтэц, ажлын байрны жагсаалтад
нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 100, 275 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/906 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/306 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтад дараах агуулгатай дэд заалт нэмсүгэй.

     “Агаар, орчны бохирдлын хяналтын тасаг”

  1. “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/306 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй.

     “Хэлтсийн дарга- ТЗ-7

     Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн- ТЗ-4

     Тохижилт, СӨХ хариуцсан мэргэжилтэн- ТЗ-4

     Гэрэлтүүлэг, рекламны байгууламж, камержуулалт, дэд бүтэц                       хариуцсан мэргэжилтэн -ТЗ-4

     Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн-ТЗ-4”

  1. Шинээр байгуулагдсан тасгийн ажилтанг батлагдсан төсвийн хүрээнд томилж, чиг үүргийг батлахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
  2. Энэ захирамжийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН