Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/308 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 06 сарын 21-ний өдөр                   Дугаар А/308                                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 115 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, тэмцэх, албан хаагчдад Коронавирусын эсрэг дархлал тогтоцын /Anti-SARS-CoV-2 S/ шинжилгээнд түүвэрлэн хамруулах, вакцинжуулалтад хамрагдах хүрээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хангахад шаардлагатай зардлыг хавсралтаар баталсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах нийт 8.412.000 /найман сая дөрвөн зуун арван хоёр мянга/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН