2021 оны 06 сарын 22-ны өдөр Дугаар А/309 Улаанбаатар хот
Ерөнхий боловсролын сургуулийн захирал,
цэцэрлэгийн эрхлэгч нарын ур чадварыг үнэлж дүгнэх
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Сангийн сайдын хамтарсан 2021 оны А/35, А/10/9 дугаартай тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын ур чадварыг үнэлж дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Ур чадварыг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу хагас жил тутамд үнэлж нэмэгдлийн хэмжээг тогтоон, холбогдох журамд заасан хувиар сар бүр олгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН