2021 оны 06 сарын 22-ны өдөр Дугаар А/313 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих “Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/199 дүгээр захирамжийн 1 дэх заалтад Үнэлгээний хорооны гишүүн “Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер Н.Ариунбилэг” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер Т.Гантуяа” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН