Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/314 Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2021 оны 06 сарын 22-ны өдөр                    Дугаар А/314                                       Улаанбаатар хот

       Захирамжийн холбогдох заалтад

 өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн төсвийн хөрөнгө 2021 онд санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Яармагийн авто замын явган хүний нүхэн гарц барих ажлын Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/205 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн дарга Л.Отгонбаяр” гэснийг “Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр”, Гишүүн “Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн У.Намуун” гэснийг “Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнгөншагай” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН