2021 оны 06 сарын 23-ны өдөр Дугаар А/319 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/447 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Биеийн тамир, спортын зориулалтаар ашиглагдаж байгаад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад шилжсэн талбайг нийтийн эдэлбэр газраар үлдээж, зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах ажлыг судалж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН