Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/330 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 06 сарын 25-ны өдөр                    Дугаар А/330                                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх заалт Засгийн газрын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 115 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 13 дугаар хороо “Туул” тосгонд шинээр баригдсан 100 ор бүхий эмнэлэгт коронавируст (КОВИД-19) халдвараар халдварласан иргэдийг хүлээн авч эмчлэх, эмнэлгийн хяналтад авахад шаардлагатай амьсгалын аппаратыг суурилуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах нийт 22,595,166 /хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийн зардлыг Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т  тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН