2021 оны 06 сарын 23-ны өдөр Дугаар А/331 Улаанбаатар хот
Зам засвар арчлалтын талаар авах арга
хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байр орчмын авто зам болон зогсоолыг засварлах, нөхөөс, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
- Хавсралтаар баталгаажсан авто зам болон зогсоолыг засварлах, нөхөөс хийх ажлыг норм стандартын дагуу гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
- Дээрх төсөл арга хэмжээнд шаардлагатай зардлыг 2021 онд дүүргийн орон нутгийн төсвөөс “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцүүлэн гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН