Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/334 Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай

2021 оны 06 сарын 29-ний өдөр                   Дугаар А/334                                       Улаанбаатар хот

Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 85 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлд мал аж ахуй эрхлэх журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд эзэн хариулаагаагүй мал бэлчээх, тууварлах, малын худалдаа гаргахгүй байх, хориглосон бүсэд орж ирсэн малыг нүүлгэн шилжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг хороодын Засаг дарга нарт, хориглосон бүсэд орж ирсэн малын эздэд хариуцлага тооцож хяналт тавьж ажиллахыг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, дүүрэг дэх Цагдаагийн газар /Хурандаа Д.Дамбийням/-т, Онцгой байдлын хэлтэс /Хурандаа Д. Бат-Эрдэнэ/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ дүн мэдээг тухай бүр тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг /А.Амартүвшин/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН