Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/345 Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021 оны 06 сарын 30-ны өдөр                    Дугаар А/345                                       Улаанбаатар хот

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “д”, “ж”, 29.2, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 45, 105 дугаар тогтоол Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах тур журмын 4.1, 4.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын  2021 оны  А/279 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр газрын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэснийг нийслэлийн хэмжээнд Коронавирусын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл болгож өөрчилсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтийг  хангаж  ажиллахыг  дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН