Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/35 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай

2020 оны 01 сарын 23-ны өдөр            Дугаар А/35                  Улаанбаатар хот

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.’’e’’, 29.1.6’’в’’ 29.2, Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8.2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2/22 дугаар дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/15 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Дүүргийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах,тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт бүрэн хамруулах  ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  хавсралтаар баталсугай.

         2.  Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр  хураах ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж явуулахыг ажлын хэсэг /Г. Батсайхан/-д үүрэг болгосугай.

        3. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг ,шалгалтыг 2020 оны 06 дугаар 02-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцан явуулахыг ажлын хэсэг /Г. Батсайхан/-д даалгасугай.

        4. Энэ захирамжийг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээг авч ажиллахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд даалгасугай.

      4.1 Албан татвар, төлбөр хураах ажлыг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулж тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг бүрэн хамруулах;

      4.2 Иргэн,аж ахуйн нэгж, байгууллагуудын албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэх;

      4.3 Албан татвар,төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар албан татвар төлбөрийг барагдуулах мэдэгдэл хүргүүлэх ажлыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/, Татварын хэлтэс /Д.Батжаргал/ хороодын Засаг дарга нартай хамтран зохион байгуулах;

      4.4 Албан татвар, төлбөр хураахтай холбогдсон мэдээлэл сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулж ажлын явц байдлыг сар бүр танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

        4.Энэ захирамж батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны А/32 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН