2021 оны 07 сарын 02-ны өдөр Дугаар А/350 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 2021 оны батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга /Төвийн бүс/-ын Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/198 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр” гэснийг “Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН