Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/375 – Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай

2022 оны 06 сарын 20-ны өдөр                                      Дугаар А375                       Улаанбаатар хот

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт

шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4,  11 дүгээр зүйлийн 11.3.1, гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1,  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3- д заасныг үндэслэн тус тус ТУШААХ нь:

         1.Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  34, 35 дугаар байранд үүссэн цагийн байдалтай холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын  зэрэгт шилжүүлсүгэй.

2.Тухайн байранд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Т.Дамбийням), Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ), Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ), Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л,Саруултуяа), дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга (Б.Алтантуяа)-д тус тус үүрэг болгосугай.

3.Нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН