2022 оны 07 сарын 08-ны өдөр Дугаар А376 Улаанбаатар хот
Улирлын ажлын үр дүнгийн
урамшуулал олгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2022 оны нэгдүгээр улирлын ажлын үр дүнг “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн улирлын ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийн дагуу үнэлсэн үнэлгээ болон урамшуулал олгох хувийг хавсралтаар баталсугай.
- Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг үнэлгээний дагуу олгохыг сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН