2021 оны 07 сарын 07-ны өдөр Дугаар А/380 Улаанбаатар хот
Нөөц бүрдүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 176 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Ковид-19 коронавирусын эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хариу арга хэмжээ авах, дархлаажуулалт, шинжилгээ авах ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулахад шаардлагатай халдвар хамгааллын хэрэгслийн нөөц бүрдүүлэх зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
- Үйл ажиллагаанд шаардагдах нийт 18,350,000 /арван найман сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН