2023 оны 07 сарын 09-ны өдөр Дугаар А/381 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.12 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооноос үүссэн үерийн аюулын улмаас Хан-Уул дүүргийн зарим хороодод учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.
2.Энэ захирамжийн 1-т заасан ажлыг “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-д заасан хугацаанд багтаан зохион байгуулж, дүн мэдээг Нийслэлийн онцгой комисст хүргүүлэхийг Ажлын хэсэгт үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН