2021 оны 07 сарын 07-ны өдөр Дугаар А/382 Улаанбаатар хот
Хариуцлагатай жижүүр
ажиллуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “л”, 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хариуцлагатай жижүүрээр ажиллах хуваарийг хавсралтаар баталсугай.
- Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын эргүүл, жижүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага албан тушаалтан, Нийслэлийн шуурхай албаны “11-310005”, дүүргийн Шуурхай штабын 83120466 дугаарын утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд үүрэг болгосугай.
- Хариуцлагатай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу нэмэгдэл хөлс олгох эсхүл мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт зөвшөөрсүгэй.
- Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг нэгтгэж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН