Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/384 Захирал, эрхлэгч нарт ээлжийн амралт олгох тухай

2021 оны 07 сарын 08-ны өдөр                    Дугаар А/384                                       Улаанбаатар хот

Захирал, эрхлэгч нарт ээлжийн

амралт олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

  1. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын ээлжийн амралтын хуваарийг нэгдүгээр, цэцэрлэгийн эрхлэгч нарын ээлжийн амралтын хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Захирал, эрхлэгч нарын ээлжийн амралтын олговрыг хуваарийн дагуу тооцож олгохыг холбогдох сургууль, цэцэрлэгийн Нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ээлжийн амралтын хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН