Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/385 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 07 сарын 08-ны өдөр                    Дугаар А/385                                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”Л”, 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн  12 дугаар зүйл 12.1.5, 12.1.8 дахь заалт, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4  дэх  заалт, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” А/1034 дүгээр захирамж, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, тээвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ачааны авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, маршрут, стандарт болон тээвэрлэлтийн цагийн хязгаарлалтад тогтмол хяналт тавихад шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
  2. Хяналт, шалгалтын ажилд шаардагдах 10,217,850 (арван сая хоёр зуун арван долоон мянга найман зуун тавь) байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН