Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/385 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 07 сарын 10-ны өдөр                                      Дугаар А385                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.5, 12.1.8 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4  дэх  заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартыг мөрдүүлэхэд өдөр тутамд хэрэглэдэг хяналтын хуудас хэвлэхэд шаардлагатай 1,620,000 төгрөг (нэг сая зургаан зуун хорин мянга)-ийн зардлыг нэгдүгээр хавсралтаар, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/90 , дүүргийн Засаг даргын 2022 оны А/146 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтэд хяналт тавин ажилладаг Цагдаагийн газрын цагдаа, хороодын хэсгийн ахлагч нарт 11 сарын 10 хүртэл ажиллахад шаардлагатай хоолны зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Хяналт, шалгалтын ажилд шаардагдах нийт зардлыг Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус даалгасугай.
  1. Захирамжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, танилцуулж ажиллахыг Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс (Ц.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН